Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Намтар түүх
Д.Оюунбадрахын намтар

дэлгэрэнгүй
Ном зохиол
Ном сурах бичиг
2011/01/27
1.      “П.Хорлоо” (ХХ зууны монгол зохиолчид цуврал), 5-р боть, УБ., 2005, 3х/х
2.      “Монгол улсын хүүхэлдэйн театр, (М.Чойжамц, А.Чойсон нарын хамт), Уб., 2005, 20х/х
3.      “Д.Цэнд” (ХХ зууны Монгол Зохиолчдын цуврал),     боть, УБ., 2005, 5х/х
4.      “Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын товч түүх” УБ., 2006дэлгэрэнгүй
Хүүхдийн уран зохиол
Монголын хүүхдийн уран зохиолын уламжлал
2011/03/06
Аман зохиол нь Монгол сурган хүмүүжүүлэх зүйн нарийн тогтолцооны нэг хэсэг бөгөөд аман зохиолын төрлүүд нь хүүхдэд мэдлэг, хүмүүжил олгохын зэрэгцээ тэдний оюун ухаан, бодох, зохиох сэтгэхүйн чадварыг хөгжүүлдэг байна.
Доктор профессор Д.Оюунбадрах
дэлгэрэнгүй
Орчин цагийн утга зохиолын хэлний асуудалд
2011/03/05
Хэл гэгч хүн төрлөхтний соёлын хөгжлийн гайхамшигт том ололт гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэлгүйгээр үндэсний соёл үл оршино гэж ярьдаг нь ч үүний баталгаа мөн.
Тиймээс ухаант мэргэд хэлийг ихэд үнэлсэн нь Германы гүн ухаант М.Хайддегер “Хэл бол ахуйн ордон”, Оросын Ф.Достоевский “Хэл бол ард түмэн”, Францын зохиолч А.Камю “Миний эх орон бол франц хэл” гэх зэргээр нэрлэсэн нь цөм дээрх ойлголт лугаа холбогдож байна. Энэ ертөнцийн удам угсаа, соёл, зан заншлаараа ялгаа бүхий олон үндэстэн, ястан бий бөгөөд тэд цөм өөрийн эх хэлээ хайрлан дээдэлж, хамгаалан хүндэтгэсээр иржээ.

Доктор профессор Д.Оюунбадрах
дэлгэрэнгүй
1990-ээд оноос хойших хүүхдийн уран зохиолын байдал
2011/03/05
    1990-ээд оноос хойших үе бол манай орны улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ өөрчлөлт гарсан цаг хугацаа юм. Энэ үед өмнө дэлхий дахинаа ноёрхон байсан хоёр систем задарч, социализмын замаар явж байсан улс орнууд зах зээлийн хөгжилд татагдан орсноор нийгэм, эдийн засаг нь тэр аяараа өөрчлөгдсөн байна. Чухам үүнээс үүдэн урлаг соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарлаа.
    Юуны өмнө дан ганцаар ноёрхож байсан социалист реализм гэгч аргаас татгалзах хандлага буй болов. Гэхдээ хэрхэн яаж татгалзах, оронд нь ямар арга барил хэрэглэх зэрэг асуудал тулгарч энэ тухайдаа төдий л сайн учраа олохгүй будилж, төөрөх хандлага гарсан ба энэ нь одоо ч сайн жигдэрч чадаагүй байна.
дэлгэрэнгүй
Бүүвэйн дуу
Бүүвэйн дуу
2011/02/09
Энэ бол Монголын ард түмэн үр хүүхдээ дөнгөж төрөнгүүт нь урлагаар хүмүүжүүлж ирсний нэгэн баримт мөн. Ийм ч учраас судлаачдын анхаарлыг нэлээд татаж “ ... эхчүүд буюу эрхлүүлэн тоглуулах зэрэгт зориуд аялгуулан дуулдаг. Түүний гол агуулга нь үр хүүхдээ өхөөрдөн энхрийлэх, хайр сэтгэлээ илэрхийлэхд  чиглэгддэг юм”.
дэлгэрэнгүй
 
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats